“ЦЭРГИЙН АЛБАНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ”-ИЙН ГАРАЛТЫГ СУДАЛЖ, ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧЭЭ

A- A A+
“ЦЭРГИЙН АЛБАНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ”-ИЙН ГАРАЛТЫГ СУДАЛЖ, ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧЭЭ

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг сүүлийн 5 жилийн байдлаар дүүргийн хэмжээнд судалжээ.

Тус дүүрэгт Зэвсэгт хүчний 6 анги нэгтгэл байрладаг бөгөөд сүүлийн жилүүдэд Эрүүгийн хуульд заасан “Цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэг жилд дунджаар 33 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь цэргийн албан хаагчдын, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, анги нэгтгэлийн захирагч, удирдлага болон дээд оны алба хаагч нарын дарамт шахалт их,  цэргийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлэдэггүй зэрэг нөхцөл байдалтай холбоотой болох нь судалгаагаар тогтоогдсон байна.

Судалгааны дүнтэй холбогдуулан дүүргийн прокурорын газраас Налайх дүүрэг дэх цэргийн анги, нэгтгэлүүдэд сургалт явуулж, энэ төрлийн гэмт хэргийн талаарх хууль, эрх зүйн ойлголт, урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл өгчээ.