ХОРООДЫН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛТАЙ ТАНИЛЦЖЭЭ

A- A A+
ХОРООДЫН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН  СЭРГИЙЛЭХ АЖИЛТАЙ ТАНИЛЦЖЭЭ

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтэстэй хамтран дүүргийн хороодын нийгмийн ажилтан, албан хаагч нартай уулзалт хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хийсэн ажилтай нь танилцжээ.

Уг ажлын хүрээнд 2021 он, 2022 оны эхний улиралд хороодод үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн хэргийн талаар мэдээлэл хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажилласан байна.