НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдийн Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасгийн эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн хийж, сургалт зохион байгуулжээ.

Сургалтыг “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал”, “Эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, журам”, “Шийтгэвэрийн хуудас түүнийг хэрэглэх журам” сэдвээр явуулж,  санал солилцсон байна.